“Бид уурхайчдын ирээдүй” өдөрлөг болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан соёл урлагийн олон үйл ажиллагаа зохион байгуулна.
Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулсан ажлын хэсэг баярын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулан, бэлтгэл ажил ханган ажиллаж байна” гэж тус газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Мөн энэ жил Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, эцэг эх, хүүхдүүдийн хамтарсан “Хүүхдийн баяр - хүслийн баяр” өдөрлөг зохион байгуулж, 35 хүртэлх насны залуу аав ээжид “Гэр бүлийн үнэ цэн” сэдвээр номын дуу сонсгох гэнэ. Түүнчлэн аймгийн ЗДТГ-тай хамтран “Бид уурхайчдын ирээдүй” баярын нэгдсэн өдөрлөг, “Сурснаа толилуулья” урлагийн тоглолт зохион байгуулах ажээ.