Монгол-Сингапурын бизнес эрхлэгчдийн чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-05-16 09:13:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сингапур-Монголын бизнес эрхлэгчдийн чуулган Сингапурт болно. Энэхүү чуулган нь Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Бүгд Найрамдах Сингапур улсад удахгүй хийх албан ёсны айлчлалын хүрээнд болох юм.

Бизнес айлчлал, чуулган нь хоёр орны бизнесийн хамтын ажиллагааны боломжуудыг судлах, мөн Монгол, Сингапурын бизнесийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилготой гэж МҮХАҮТ-аас мэдээлж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Сингапур дахь Монголын ЭСЯ болон Сингапурын бизнесийн холбоо ажиллаж МҮХАҮТ, Монголын Бизнесийн Зөвлөл, Сингапурын Үйлдвэрлэгчдийн холбоо болон Энтерпрайс Сингапур зэрэг байгууллага хамтран зохион байгуулна.

Бизнес айлчлалын хүрээнд, чуулганы төлөөлөгчид Сингапурын бизнесийн холбоо болон Үйлдвэрлэгчдийн холбоогоор зочилж, холбогдох хүмүүстэй уулзаж, Сингапурын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, орчны талаар мэдээлэл авч, B2B буюу нүүр тулсан бизнес уулзалт хийх аж.

Б.Болд

Холбоотой мэдээ