Меркелийн залгамжлагч 2021 он хүртэл Канцлерын албыг хашихгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-13 12:05:13

МОСКВА. /RIA Novosti/. Ангела Меркелийн бүрэн эрхийн хугацаа 2021 онд албан ёсоор дуусах хүртэл Канцлерын албан тушаалыг хаших бодолгүй байна гэж тус улсын "Христийн Ардчилсан Холбоо" /ХАХ/ намын дарга Аннегрет Крамп-Карренбауэр “Welt am Sonntag” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


Крамп-Карренбауэр өнгөрсөн оны 12 дугаар сард Хамбург хотод болсон намын их хурлаар 2005 оноос хойш Германы Засгийн газрыг тэргүүлж байгаа Меркелийн оронд ХАХ намын даргаар сонгогдсон юм. Меркель намын даргын суудлын төлөө өрсөлдөхгүй гэдгээ урьд нь мэдэгдсэн билээ.


ХАХ намын шинэ хөтөлбөрөө баталсан даруйдаа Канцлерын албан тушаалд нэрийг нь дэвшүүлнэ гэж Крамп-Карренбауэрын мэдэгджээ


Аннегрет Крамп-Карренбауэр 1962 оны наймдугаар сарын 9-нд Франц болон Люксембургтэй хил залгаа оршдог Саар мужид мэндэлжээ. Тэрбээр 1981 онд ХАХ-нд гишүүнээр элсссэн байна. 1999 оноос хойш ХАХ намын Саар муж дахь фракцад ажиллах хугацаандаа тус мужийн Засгийн газарт янз бүрийн албыг хашжээ. 2011-2018 оны хооронд Саар мужийн сайд нарын танхимыг тэргүүлж байв. Харин 2018 оны хоёрдугаар сараас хойш Меркелийн томилгоогоор намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашсан байна. Энэ нь Германы хэвлэлүүдэд түүнийг намын дарга болон Канцлерын албан тушаалд Меркелийн “залгамжлагч, ивээлийг хүртэгч” гэж бичих үндэслэл болжээ.


Холбоотой мэдээ