ТИКА-т талархал илэрхийлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ Баянхонгор аймагтай хамтын ажиллагааны хүрээндээ өөрийн зардлаар зургаан суманд ундны усны долоон худаг гаргаж өгсөн байдаг. Тодруулбал,
ТИКА-ийн дэмжлэгтэйгээр Баянхонгор аймгийн Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст сумд ундны усны шинэ худагтай болсон юм.
Цаг үеэ олсон, нэн шаардлагатай ажил арга хэмжээг хэрэгжүүлдэг тус агентлагийн Улаанбаатар хот дахь Хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаөмэрт нийт Баянхонгорчуудын нэрийн өмнөөс аймгийн Засаг дарга Г.Батжаргал талархал илэрхийлжээ.
Сонирхуулахад, Тус байгууллагаас 2004-2019 оныг хүртэлх хугацаанд Монгол Улсад нийт 620 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.