“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-05-10 13:05:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Аугаа эх орны дайны ялалтын 74 жилийн ойг тохиолдуулан баярын өдрөөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, Москва хотод суралцаж буй оюутан залуусын төлөөлөл Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэн ёслов.


Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улс ЗХУ-тай байгуулсан гэрээндээ тууштай үнэнч байхаа нотлон дайныг ялалтаар дуусгахад бүх талаар тусалж дэмжихээ илэрхийлсэн байдаг. Энэ хүрээнд ард түмний хандиваар шилдэг сайн агт морьдоо өгч, “Хувьсгалт Монгол” танкын цуваа, “Монгол Ард” нисэх онгоцны эскадрилыг байгуулан ЗХУ-д бэлэглэсэн нь Берлинийг хүртэл тулалдаж ялалт байгуулахад бодит үүрэг гүйцэтгэсэн билээ. Тиймээс “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөг Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм.

Холбоотой мэдээ