Шороон шуурга зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-05-09 23:10:18

Баянхонгор /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хур тунадас орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг УЦУОША-наас анхаарууллаа. Энэ сарын 10-нд баруун аймгууд болон Баянхонгор аймгийн зарим нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах юм байна.

Бусад хугацаанд 5-10м/с. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн салбар уулс болон хээр талын нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус, Эхийн голын нутгаар шөнөдөө 10-12 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна. 11-нд нийт нутгаар сэрүүснэ.

Холбоотой мэдээ