“Гамлет” жүжиг өнөөдөр хөшгөө нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-03-25 13:10:27

УДЭТ-ын уран бүтээлчдийн энэ сард  хэрэгжүүлж буй “Сонгодог жүжгийн өдрүүд” үргэлжилж байна.

Энэ хүрээнд  "Ромео Жульетта", "Эдип хаан", "Нора", "Ноён Кихот" зэрэг дэлхийн жүжгэн зохиолын ноён оргилуудыг тайзнаа амилуулаад байна. Тэгвэл энэ сарын 27-нд тохиох Дэлхийн театрын урлагийн өдрийг угтаж Уильям Шекспирийн "Гамлет" жүжгийг гурван удаа тавих гэж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийнэ. 

Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар тавьсан энэхүү жүжгийн голд дүр Гамлетад СТА С.Болд-Эрдэнэ, Офелияд жүжигчин О.Дөлгөөн нар тоглох юм. Мөн Данийн ван Клавдийд МУАЖ П.Цэрэндагва, Гертрудад МУГЖ Ж.Оюундарь, Офелиягийн аав Полонийд МУГЖ Б.Жаргалсайхан, ах Лаэртэд СТА Г.Эрдэнэбилэг, Горациод СТА Г.Амгаланбаатар, Марцеллод СТА Д.Баттөмөр нар тоглоно.

Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамаарч 15, 20, 25, 30 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

 

Холбоотой мэдээ