Харү башёг Их аварга Хакүхо тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-25 10:51:58

Мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын тэмцээн буюу Харү башёгийн 12 дахь өдрийн барилдааны дараа 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.

Тэргүүлэгчдийн тоонд орж байгаа озэки Гойёдо озэки Хакүхо аваргатай барилдахдаа ямар нэг үйлдэл хийж амжилгүй өвдөг шороодлоо. 69 дэх Их аварга өнөөдөр Какурюү аваргатай хүч үзнэ.

Харин 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж энэ башёг тэргүүлэгч бөхийн нэгээр тодроод байгаа озэки Кисеносатотой барилдаж давлаа. Тэрбээр гэмтэлтэй уран барилдаан үзүүлж чадсан бөгөөд өнөөдөр озэки Котошёогикүтэй хүчээ сорино.

Озэки Тэрүнофүжи өчигдөр 71 дэх Их аварга Какурюү М.Анандтай аваргатай барилдан зайлж мушгих мэхээр аваргыг давж 50 хувийн амжилтаа хийв. Тэрбээр озэки Гойдотой барилдана.

Mаэгаширагийн 11-ээс босч барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров, Кёүшюүхотой учраа таарч өрсөлдөгчдөө унаснаар Кёкүшюүхо 6 даваа, 6 унаатай болов.

Д.Өлзий

Холбоотой мэдээ