Гуравдугаар сарын 25-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрхээ хамгаалуулах зорилгоор Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын гадаа цуглаан зохион байгуулна.
09.00 цагт МУБИС-ийн А байрны 200 тоотод "ТҮҮХ НИЙГМИЙН УХААНЫ ОНОЛ АРГАЗҮЙН АСУУДАЛ" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
09.30 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд болно.
10.00 цагт Нийслэлийн Засаг даргын Захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний сургалт НЗДТГ-ын А танхимд болно.
10.00 цагт Монголын Хуульчдын холбооноос “Прокурорын эрх хэмжээ болон үйл ажиллагааны баталгаа” хэлэлцүүлгийг Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулна.
10.00 цагт НМХГ, НЕТГ, Нийслэлийн цагдаагийн газар хамтран 2016 оны 2 дугаар сарын байдлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй зөрчилтэй барилга, ухсан нүх болон барилгын аюулгүй ажиллагааны НМХГ-ын хурлын танхимд мэдээлэл хийнэ.
10.30 цагт Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Судлалын Төв, Сэйфти Ресоурс Монголиа ХХК хамтран зохоин байгуулж буй "Safety & Health Expo 2016" арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно. Утас: 99008707
11.00 цагт Зуны цагийн хуваарьт шилжих талаар Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд мэдээлэл хийнэ.
11.00 цагт НӨАТ-ын урамшууллын ebatimt сугалааны 3-р сарын тохирлоор өндөр хонжвор хожсон азтануудад батламж гардуулах үйл ажиллагаа НӨАТын урамшуулал, сугалааны төслийн нэгжийн байранд болно.
11.00 цагт БНКазУ-ын Элчин сайдын яамнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд МАХН-д Шинэчлэлийн хөдөлгөөн байгуулсан талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт ХХААЯ-нд Хаваржилт, мал төллөлт, тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт "Нийслэлийн ажил олгогчдын Анхдугаар зөвлөгөөн" Corporate зочид буудалд болно.
14.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт Төрийн ордонд "Малын генетикийн нөөцийн тухай" хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.
18.00 цагт “Хэвлэлийн хүрээлэн”-гийн 20 жилийн ойн арга хэмжээ Улаанбаатар зочид буудалд болно.