"Яргуй-2019" хүүхдийн урлагийн наадам болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-05 09:54:23

Төв /МОНЦАМЭ/. Монгол үндэсний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгын хүрээнд Хүүхдийн урлагийн “Яргуй” наадмыг зохион байгуулдаг билээ.

Энэ жилийн наадмыг "Хүүхдийн урлагийн бага наадам" нэртэйгээр Төв аймгийн ЗДТГ, БСУГ, ГБХЗХГ, Монгол туургатан театр хамтран зохион байгуулж байгаа нь онцлог болж байна.

Уг наадам хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэсний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих  зорилготой аж. 

"Яргуй-2019" хүүхдийн урлагийн наадмын дүн маргааш гарна.



Холбоотой мэдээ