Хэрэглэгчид“Galaxy S7”-г шилдэг ухаалаг утсаар тодрууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-03-24 15:23:54

СӨҮЛ. /Yonhap/. “Samsung Electronics” компанийн хамгийн сүүлийн үеийн өндөр чанартай “Galaxy S7” ухаалаг утас өөрийн камерны үйлдэл болон бусад давуу чанарынхаа үзүүлэлтээр Америкийн сэтгүүлийн санал асуулгад тэргүүллээ.

Хэрэглэгчдийн санал асуулгад уг утасны “том” камер, зай хураагуур болон санах ойн багтаамж, усны хамгаалалтыг нь онцолсон байна.

Хоёр талын ирмэг нь дугуйрсан дэлгэцтэй "Galaxy S7 edge" утасны загвар нь хоёр долоо хоногийн өмнө худалдаанд гарснаас хойш чансаагаараа  хоёрт бичигдэж байна.

“Энэхүү шинэ загвар нь зөвхөн “Samsung”-ийн шилдэг утас төдийгүй, сүүлийн үеийн гар утас юм. “Samsung” компанийн түүхэн дэх хамгийн сайн ухаалаг утас ч гаргасан байж магадгүй” гэж хэрэглэгчид дүгнэжээ.

"S7" болон "S7" edge утаснууд зай хураагаарын үзүүлэлт, өндөр хурд бүхий дэлгэц, өндөр үзүүлэлт бүхий камер болон ус үл нэвтрүүлэх чанараараа маш сайн үнэлгээ авсан байна.

“Galaxy S7" болон "S7" edge утас гүехэн усанд 30 минут байх чадвартай болохыг туршилтаар нотолсон юм. Камер нь бүдэг гэрэлд илүү сайн дүрс буулгах мэдрэгчтэй болсон. 24 цагаар илүү ярих чадвартай зай хураагуур нь "Apple" компанийн "6S" ухаалаг утаснаас хоёр дахин илүү болсон” гэж үзжээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ