Увсад газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-05-02 12:15:01

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-ний өглөө орон нутгийн 6 цаг 46 минутад Сагил сумаас баруун зүгт 33 км-ын зайд 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэхүү хөдлөлтөөс 11 минутын дараагаар 3,9 магнитудын хүчтэй давтан хөдөлсөн юм.

Хүчтэй газар хөдлөлтөөс хойш өнөө өглөөний орон нутгийн 10 цаг хүртэл нийтдээ 60 гаруй удаагийн 1-2 магнитуудын хүчтэй жижиг хөдлөлтүүд аймгийн Газар хөдлөлтийг тандах станцад бичигдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас иргэд, албан байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй аж. Голомт нь Цагаан шувуут уулын орчимд байжээ.  

 

Холбоотой мэдээ