Америк оюутнууд Монголыг судлах цахим хуудастай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-01 20:02:27
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Вашингтон мужийн Баруун Вашингтоны их сургуульд өнгөрсөн сарын 25-26-нд болсон “Монголын өдрүүд” хурлын үеэр,  монгол судлалыг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “StudyMongolia” цахим хуудас нээснийг олон нийтэд танилцуулав.


"StudyMongolia" цахим хуудсыг нээснээр АНУ-ын оюутан залуус, судлаач эрдэмтэд Монголыг судлахтай холбоотой ном, сэтгүүл зэргийг үзэх, Монголын талаарх мэдээ, мэдээллийг авах боломжтой болов.



Баруун Вашингтоны их сургуулийн номын сан нь монгол судлалын чиглэлээр арвин цуглуулгатай ба цаашид номын төрлийг олшруулахад онцгойлон анхаарч буйг тус сургуулийн Ерөнхийлөгч Саба Рандхаба онцлов. Дээрх хурлыг зохион байгуулахад Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, БСШУСЯ, АНУ-ын "John C.Street Endowment" байгууллага дэмжлэг үзүүлжээ.

Холбоотой мэдээ