Дөрөвдүгээр сургууль нээлтээ хийлээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-04-29 20:51:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Өнөөдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 960 хүүхдийн сургууль нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга болон албаны бусад хүмүүс, сурагчдын төлөөлөл оролцов. 

Тус сургууль нь Есөнбулаг суманд байгуулж буй Солонго хорооллын дэргэд улсын төсвийн хөрөнгөөр шинээр барьсан сургууль гэдгээрээ давуу талтай юм. Түүнчлэн Есөнбулаг сумын зарим сургуулийн гуравдугаар ээлжийг арилгаж, ачааллыг бууруулах замаар сургалтын чанарыг ахиулах, хүүхэд хөгжүүлэх орчин бүрдүүлэх зорилгоор байгуулжээ.