Олимпийн эрх олгох Улаанбаатарын тэмцээний ЗБХ хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 22-24-нд болох чөлөөт бөх, сонгомол барилдааны “The first Last-Chance”, Эхний сүүлчийн боломж” сонгон шалгаруулах тэмцээний Зохион байгуулах хороо /ЗБХ/-ны бүрэлдэхүүнийг зуны олимпийн “Рио-де-Жанейро-2016” наадамд бэлтгэх Үндэсний хорооны саналыг үндэслэн Ерөнхий сайдын захирамжаар баталсан байна.
Дэлхийн 70 гаруй орны тамирчид “Рио-2016” олимпийн эрхээ авахын өрсөлдөхөөр Улаанбаатар хотыг зорин ирэх юм. Тус тэмцээний ЗБХ-ны даргаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатарыг, дэд даргаар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч С.Ламбаа, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж нарыг сонгожээ.
ЗБХ-ны гишүүнээр УИХ-ын гишүүн, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, СЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, тус яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг, Эрүүл мэнд, спортын сайдын зөвлөх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Өнөбаатар, яамны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, БТСХТ-ийн захирал Д.Жаргалсайхан, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, “Монголын мэдээ суваг” телевизийн захирлын Ц.Мөнхтөр, “Буянт-Ухаа” спорт цогцолборын захирал С.Мөнхсүх, МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болд, дэд ерөнхийлөгч Ж.Түмэн-Аюуш, “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ, “Алтай” ХХК-ийн захирал Ч.Чойсүрэнжав нарыг, нарийн бичгийн даргаар ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Эрдэнэсүрэн, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нарыг томилсон байна.
ЗБХ-ны анхны хуралдаан болж сонгон шалгаруулах тэмцээний тухай мэдээлэл сонсгож тэмцээний бэлтгэл ажлын төлөвлөгөө, ЗБХ-ны гишүүдийн ажил үүргийн хуваарийг хэлэлцэн баталж хамтарсан бэлтгэл сургуулилт, медалийн загвар зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.