Шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 09:00:07

 Дорнод аймгийн Чойбалсан хотод шинэ цэцэрлэг үүдээ нээлээ. Хотын төвийн хүн амын төвлөрөл ихтэй байршил болох 10-р баг, Хэрлэн Номин бизнес төвийн баруун талд баригдсан уг цэцэрлэг  150 хүүхдийн багтаамжтай хэдий ч 160 гаруй хүүүхэдтэйгээр үйл ажиллагагаа эхлүүллээ.

Энэ хичээлийн жилд БСШУ-ны яамны захиалгаар улсын төсөв болоод аймаг орон нутгийн төсвийн санхүүжилтээр 100 гаруй цэцэрлэг ашиглалтанд оруулах зорилготой ажиллаж байгаагийн нэг нь энэхүү цэцэрлэг. Дорнод аймгийн хэмжээнд нийт 29-н цэцэрлэг ажиллаж байсан бол шинэ цэцэрлэг нэмэгдсэнээр 30-н цэцэрлэгтэй болж байна. Чойбалсан хотод 17-н цэцэрлэг нь үйл ажиллагаа явуулж байгаагийн 14 нь улсын цэцэрлэг, 4-н  хувийн өмчийн цэцэрлэг байдаг. 

Б.Туяа

Холбоотой мэдээ