Хуучин худаг засварлах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-24 08:30:33

Дорнод аймгийн Баянтүмэн сумын наахан орших хуучны нэгэн худгийг иргэн Батаа засварлан тус сумынханд хүлээлгэн өгчээ.

1971 оноос хойш сумын иргэдийн хэрэглээг нь хангадаг байсан уг худаг 10 гаруй жил ашиглагдахгүй байсаар ийнхүү сая сэргээлээ. Шинэ худаг гаргахад 15-30 сая төгрөг зарцуулагддаг бол  хуучин худгийг тав орчим сая төгрөгт багтаан сэргээжээ.

Тэрээр сүүлийн 10-аад жил хувиараа 500 орчим гүний худагийг малчдын хүсэлтээр сэргээсэн буянтай нэгэн. Социализмын үеэс худаг усны бригадад ажиллаж 50-иад жилийг үдсэн тэрээр энэ ажилдаа арвин их туршлага хуримтуулжээ. Аймаг орон нутгийн зүгээс түнийг дэмжиж энэ жилээс зарим нэг худгийг ийнхүү янзлуулж байгаа билээ. Дорнод аймгийн хэмжээнд засч сэлбэхээр 1500 орчим хуучин худаг байдаг гэнэ. Дорнод аймаг худаг засах ажилд 2012 оны хувьд 350 сая, 2013 онд 504 сая , 2014 онд 379 сая төгрөгийг зарцуулаад байгаа юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ