Ж.Токаевыг сонгуульд нэр дэвшүүлэхийг санал болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-23 14:31:53

НУР-СУЛТАН. /КАЗИНФОРМ/. Казахстаны ерөнхийлөгчийн сонгуульд “Nur Otan” намаас Касым-Жомарт Токаевыг нэр дэвшүүлэх саналыг тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев гаргажээ.  


“Бүх хүнийг тэгш эрхтэй байлгах бодлогыг Касым-Жомарт Токаев бүрэн дагаж мөрдөнө гэдэгт би итгэлтэй байна. Түүний нэрийг дэвшүүлэхийг ард иргэддээ уриалж байна” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Казахстаны төрийн тэргүүний албыг 30 орчим жил хашсан Нурсултан Назарбаев өнгөрсөн 3 дугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн юм. Улмаар тус улсын Сенатын танхимын дарга байсан Касым-Жомарт Токаев Ерөнхийлөгч болсон билээ. Казахстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль ирэх 6 дугаар сарын 9-нд болох юм. 

Холбоотой мэдээ