Булган сумын сургуульд бөхийн дэвжээ авч өгөхөөр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-04-23 14:27:38

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Нийтийн номын сангаас "Дэлхийн номын өдөр"-ийг тохиолдуулан Булган сумын ЕБС-ийн 8, 9-р ангийн сурагчдыг хамруулан "Автобустай аялал"-ыг өнөөдөр зохион байгуулж байна. Энэ аяллын хүрээнд Г.Ариунжаргал, Б.Отгончимэг багштай 9а, 8а ангийн нийт 46 хүүхэд аймгийн Засаг даргатай уулзлаа.

Сурагчдад аймгийн хэмжээнд хийсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаарх видео танилцуулгыг үзүүлж, хүчтэний өлгий нутаг, ирээдүйн аваргуудыг бэлтгэх зорилгоор сумынх нь хэмжээнд сурагчдын дунд үндэсний бөхийн барилдааныг уламжлан зохион байгуулж байя гэдгийг Засаг дарга Ц.Мөнхнасан хэллээ. Мөн хүүхдүүдийн хүсэж, санал болгосон бөхийн дэвжээ, гар бөмбөгийн спортын хэрэглэгдэхүүн болох тор, бөмбөг зэргийг авч өгөхөөр шийдвэрлэв.

Холбоотой мэдээ