Өвөлжилтийн бэлтгэл байдлын талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-22 18:02:35
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Эрдэнэт хотын болон хөдөө аж ахуйн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.

Хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам сүлжээнүүдэд засвар, үйлчилгээ хийх, инженерийн шугам сүлжээний холболтыг дур мэдэн өөрчилсөн айл өрх, албан байгууллагуудад үзлэг шалгалт хийх гэнэ. Мөн ус, дулаан хуваарилах төвүүдийн аюулгүй найдвартай ажиллагааг хангахад чиглэсэн ажлуудыг зохион байгууллах аж.

Түүнчлэн  шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хороолол болон гэр хороолол руу инженерийн шугам сүлжээг тавьж  байгаатай холбоотойгоор туршилт тохируулгын ажлыг тусгай хуваарийн дагуу хийх гэнэ.

Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад 2019-2020 онд “Аюулгүйн нөөцийн өвс”-ийг нэмэгдүүлэхэд зориулж  20 сая төгрөг баталжээ. Өнгөрсөн өвөл цас бага орсон тул аймаг, сумдын фондод хадгалагдаж байгаа өвсний нөөц бараг хэвээрээ байна. Энэ зун тэдгээрийн хадгалалт, арчлалтад анхаарал тавих талаар холбогдох байгууллага, албан тушаалтнуудад чиглэл өглөө.

Холбоотой мэдээ