Шинзо Абэ Европ, Хойд Америкт айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /NHK/. Ирэх зургадугаар сард Японы Осака хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж буйтай холбогдуулан тус улсын Ерөнхий
сайд Шинзо Абэ Европ, Хойд Америкийн орнуудад айлчилна.
Ш.Абэ Франц,
Итали, Словак, Бельги, АНУ, Канадад айлчилж, тэдгээр орны удирдагчидтай уулзах
юм.
Францын Ерөнхийлөгч
Эмманюэль Макронтой уулзах үеэрээ тэрбээр гал түймэрт сүйдсэн Парисын Эх
дагинын сүмийг сэргээн засварлах ажилд дэмжлэг үзүүлэхийг санал болгох төлөвтэй
байна. Мөн тэд “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэх асуудлын
талаар хэлэлцэнэ.
АНУ-ын
Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтын үеэр Ш.Абэ, БНАСАУ-ыг цөмийн
зэвсгээс ангижруулах чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй
байгаагаа илэрхийлэх ажээ. Хоёр орны удирдагчид мөн өнгөрсөн долоо хоногт
эхэлсэн Япон-АНУ-ын худалдааны хэлэлцээний шинэ үе шатыг хэрхэн үргэлжлүүлэх
талаар хэлэлцэх төлөвтэй байна.
Д.Трамп ирэх тавдугаар сарын дундуур Японд айлчлахаар төлөвлөж байгаа нь тус улсын шинэ эзэн хаантай уулзах анхны гадаадын орны удирдагч болох төлөвтэй байгаа юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч ирэх зургадугаар сард Осака хотноо болох “Их 20”-ийн уулзалтад оролцоно. Ингэснээр, Ш.Абэ, Д.Трамп нар гурван сарын хугацаанд гурван удаа уулзах юм.