Д.Дугаржав агсны нэрэмжит шатрын тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-23 16:49:29

Ирэх амралтын өдөр буюу 26-нд Дамбийн Дугаржав агсны нэрэмжит Шатрын тэмцээн Чадангууд цогцолборт болох гэж байна.

Тэмцээн насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй гэсэн төрлөөр явагдах бөгөөд мандатыг Чадангууд зочид буудлын ресепшин дээр олгож байна.

Д.Дугаржав агсан бол шатрын спортод зүрх сэтгэлээ өгсөн хүн байлаа. Тэрээр өөрөө санаачлан 1967-1989 онх хүртэл шатрын тэмцээнийг гэрээрээ зохион байгуулж өөрөө шагнал урамшууллыг нь гаргаж шатрын хорхойтнуудыг нэг дор цуглаан тэмцээнээ хийдэг байсан бөгөөд 22 удаа ийм тэмцээн зохион байгуулсан байдаг. Тэрээр 1993 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

Түүний энэ буянт үйлсийг ач, зээ үр хүүхдүүд нь ноднингоос эхэлж сэргээн 23 дахь удаагийн тэмцээнийг нь амжилттай зохион байгуулжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ