Улаанбуудайн 60 хувийг өөрсдийн нөөц үрээр тариална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-04-22 18:31:33

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын тариаланчид энэ хавар тариалах улаан буудайн үрийн 60 шахам хувийг өөрсдийн нөөцөлсөн үрээр тариалах юм.

- Манай сум 6600 орчим га талбайд тариалалт хийхээр өнгөрсөн онд уринш боловсруулсан. Мөн гуурсанд нэмж тариална. Энэ хавар нийт 883 тонн улаанбуудайн үр шаардлагатайгаас 498 тонныг орон нутгийн аж ахуйн нэгж, иргэд нөөцөлсөн байгаа гэж тус сумын Засаг даргын орлогч А.Ганбагана ярилаа.

Энэ жилийн төлөвлөсөн хэмжээний тариалалтыг бүрэн хийхэд дутагдах 382 тонн улаанбуудайн үрийг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас авахаар захиалга өгсөн байна.

Холбоотой мэдээ