Триполи дахь олон улсын нисэх онгоцны буудлыг хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-21 09:53:13

МОСКВА. /TASS/. Генерал Халифа Хафтарын Ливийн Үндэсний арми агаарын цохилт өгч болзошгүй байгаатай холбогдуулан Триполи дахь "Митига" олон улсын нисэх онгоцны буудлыг хаажээ. Энэ тухай тус улсын иргэний агаарын тээврийн газар “Facebook” хуудастаа мэдэгдсэн байна.


“Иргэний агаарын тээврийн газар аюулгүй байдлын үүднээс Митига олон улсын нисэх онгоцны буудлын агаарын орон зайд нислэг хийхийг хориглож байна” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


Ливи улсын засгийн эрх мэдэл хоёр хуваагдчихаад байгаа юм. Фаиз Сараж тэргүүтэй Үндэсний зөвшилцлийн Засгийн газар нийслэл Триполи хотод, харин Ливийн Үндэсний армийн дэмждэг, парламентаас сонгогдсон Абдалла Абдуррахман ат-Танигийн тэргүүлдэг сайд нарын түр танхим тус улсын зүүн нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээ