УИХ-ын байнгын хороодын ирэх 7 хоногийн хуралдааны тов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Та бүхэнд ирэх 7 хоногт хуралдах байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
4 дүгээр сарын 23-ны Мягмар гарагт
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас
“Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр
өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар
2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт
оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн,
анхны хэлэлцүүлэг/;
Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар
2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны
хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах
тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.12.28-ны өдөр өргөн
мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.
3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “В”
танхимд:
Хэлэлцэх асуудал:
Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын
байгууллагын 2019 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018
оны 01 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/;
Байнгын хорооны тогтоолын төсөл /Төрийн аудитын
байгууллагын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай/.
4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны
хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд
хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон
хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс,
Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төсөл /Засгийн газар 2019.04.10-ны
өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
Элчин сайд эгүүлэн татах тухай /Монгол Улсын
Ерөнхийлөгчөөс 2019.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
4 дүгээр сарын 24-ний Лхагва гарагт
1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны
байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт
оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн
газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Ажлын хэсэг байгуулах тухай /Нийгмийн даатгалын сангаас
олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай /Эрүүл
мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт
өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төсөл/;
“Хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга
хэмжээний тухай болон Хавдар Судлалын Үндэсний Төвийн өмнө тулгамдаж байгаа
асуудал”-ын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлэл сонсох.
2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12.00
цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын
Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн,
хэлэлцэх эсэх/;
“Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”
Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн
мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл
ажиллагааны тайлан.
3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын
төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын 6 гишүүн 2018.11.17-ны өдөр өргөн
мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр
дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан төсөл/;
Бусад.