Өнөөдөр угаал үйлдэхэд сайн

Монголын мэдээ | Лавлагаа
ulzii@montsame.mn
2019-04-20 11:05:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 20. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 16. Санчир гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, улаагчин гахай өдөр.

 

Барилдлага: Үл тохирох 

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Огторгуй

 

Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 19 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур орох улирал 17 цаг 9 минутад эхэлнэ. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Холбоотой мэдээ