В.Зеленский сонгуульд ялвал бизнесээ орхих бодолтой байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ. /РИА
Новости/. Төрийн
тэргүүн болвол эрхэлж буй бизнесээ орхих бодолтой байна гэж Украины
ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Владимир Зеленский мэдэгджээ.
Киевийн Олон
улсын судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 21-нд болох
ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд Зеленскийн төлөө саналаа өгөхөд бэлэн
байгаа сонгогчдын тоо Порошенкогийнхоос хоёр дахин олон байгааг мягмар гарагт
нийтэлсэн санал асуулгын дүн харуулжээ. Энэ сарын 9-14-ны хооронд явуулсан
санал асуулгад оролцогчдын 72.2 хувь нь Зеленскийг, 25.4 хувь нь Порошенкод
саналаа өгөхөөр төлөвлөсөн байна.