“Малын удмын санг хамгаалах төв” байгуулах санал гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-04-18 09:18:35
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн  газар тариалан, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, мал эмнэлэг, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд зөвлөлдлөө. ЗДТГ, ХХААГ хамтран зохион байгуулсан тус зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд  аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг дарга Д.Батлут болон ХХААХҮЯ-ны төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнд  450 гаруй малчин, тариаланч,  хүнс, хөнгөн үйлдвэрлэл,  жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож, малын удмын санг сайжруулах нэгдсэн төв байгуулах, малын үржлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, газар тариаланд ашигтай биологижсон үйлдвэрлэлийг хөгжүүлэх  зэрэг олон  санал гарлаа.

Мөн Орхон аймаг хотын статустай болвол газар нутаг тэлж, хөдөө аж ахуйн салбарт олон боломж бий болох талаар санал дэвшүүлсэн юм.  Зөвлөгөөний төгсгөлд  Баян-Өндөр, Жаргалант суманд энэ онд  орон нутгийн хөрөнгө оруулалтаар сүүний үйлдвэр ашиглалтад орох  болсон тухай мэдээллээ. 

Холбоотой мэдээ