Венесуэлд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсгийг илгээжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-17 14:01:34

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Венесуэлд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн эхний хэсгийг Аргентин улс Колумби руу илгээжээ.


Аргентины нэгэн хувийн компани Венесуэл руу хүнсний бүтээгдэхүүн илгээсэн байна. Буэнос-Айрес хотоос илгээх 29 тонн жин бүхий хүмүүнлэгийн тусламжийг эхлээд Колумбын Картахена хотын боомтод хүргэх аж.


Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. Засгийн газар болон сөрөг хүчнийнхний хооронд үүссэн сөргөлдөөн ихээхэн хурцадсан нь энэ жил нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн юм. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн 1 дүгээр сарын 23-нд өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан билээ. 

Холбоотой мэдээ