УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-04-17 08:32:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.


Хууль зүйн байнгын хороо 09.00 цагт хуралдаж, С.Зоригийн хөнөөсөн хэргийг судлах “Түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөл, Захиргааны ерөнхий хуульд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх юм. Харин 11.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай”, “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төсөл, МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнийг томилох тухай хэлэлцэж,  Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны тайланг сонсоно.


Үдээс хойш буюу 14.00 цагт болох Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ