Зөвшөөрөлгүй барьсан хашаа, гэр, барилга байгууламж, чингэлгийг буулгаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-04-12 09:48:22

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Захирагчийн ажлын алба, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын хамтарсан баг Дархан сумын хэмжээнд барилгын түр хашаа, суурийн нүх ухсан иргэн, хуулийн этгээдийн судалгааг үе шаттайгаар гаргаж, холбогдох ажлыг хийж эхэллээ. 
Энэ сарын 9,10-ны байдлаар газар эзэмших эрхтэй ч барилгын ажил эх
лээгүй, хашаа татсан 8, суурийн шороо ухсан барилгын ажил эхлээгүй 9, зоорины давхар болон 1-7 давхар барилга барьсан 21, зөвшөөрөлгүй 4 чингэлэг нийт 42 иргэн, хуулийн этгээдийг илрүүлж шаардлагагүй хашаа чингэлгийг буулгажээ. 
Тухайлбал Дархан сумын 10 дугаар баг Нийгмийн даатгалын хэлтсийн зүүн талд барьсан түр хашаа, Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд байсан чингэлэг, ШУТИС-ийн Дархан технологийн их сургуулийн хажууд буулгасан бетонон хавтангууд, Хүслийн хотхоны хажуугийн барилгын түр хашааг буулган ажиллажээ. Мөн барилгын ажил эхлэх хүртэл түр хашааг буулгах, суурийн нүхийг булж тэгшлэх, хог, шарилжийг арилгах ажлыг эрчимжүүлэх хугацаатай үүрэг өгчээ.
Т
үүнчлэн хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан ажил нь зогссон зоорийн болон дутуу барьсан барилгуудын түр хашааны өнгө үзэмжийг сайжруулах, харуул хамгаалалт тавих, зөвшөөрөлгүй буулгасан чингэлэг, бетонон хавтан, шугам хоолойг ачих, байгууллага аж ахуйн нэгжийн нурж унасан блокон хашаа, төмөр хашааг засаж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгсон аж.
Цаашид тус ажлын хэсэг
үргэлжлэн ажиллаж нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, гэр, барилга байгууламж, чингэлгийг зөөх, хуулийн хугацаанд 05 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны хооронд үйл ажиллагаа явуулахгүй байгаа барилгын түр хашаа буулгах, ухсан нүхийг булуулах, ачиж зөөх арга хэмжээг авч ажиллах ажээ.

Холбоотой мэдээ