Эрдэмтэд хар нүхийг дүрс бичлэгт буулгахаар төлөвлөж байна

Дэлхийд | Шинжлэх ухаан
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-11 15:34:46

МОСКВА. /РИА Новости/. Event Horizon Telescope” төслийн эрдэмтэд ирээдүйд хар нүхний сүүдрийн дүрслэлийн өөрчлөлтийг харах боломжтой дүрс бичлэгийг хийхээр төлөвлөж байна. Гэсэн хэдий ч ингэхийн тулд урт хугацаанд ажиглалт явуулах шаардлагатай хэмээн төслийн менежер Ремо Тиланус мэдэгдсэн байна.


Event Horizon Telescope” олон улсын төслийн эрдэмтэд өмнө нь хар нүхний сүүдрийн зургийг анх удаа амжилттай танилцуулсан билээ. Хар нүх нь М87 галактикийн төвд байрладаг бөгөөд дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд оршдог байна.  


“Хэрэв бид хэдэн долоо хоногийн туршид ажиглалт хийвэл богино хэмжээний бичлэг хийх боломжтой болно. Зургийг авахын тулд бид хар нүхийг 4 өдрийн турш ажиглах шаардлагатай болсон. Түүнчлэн 10 орчим петабайт мэдээллийг боловсруулах шаардлагатай болсон” хэмээн Тиланус ярьсан байна. 

Холбоотой мэдээ