Цэргийнхэн Суданы Үндэсний телевиз радиогийн компанийн байрыг эзлэн авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-11 14:15:35

КАИР. /TASS/. Суданы арми ойрын хугацаанд чухал мэдэгдэл гаргах гэж байгаа тухайгаа зарлажээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Омар аль-Баширын хүрээллийн өндөр дээд албан тушаалтнууд хийгээд өндөр дээд албан тушаалыг хашиж байсан хүмүүсийг баривчилсан тухай телевизийн “Al-Hadath” суваг мэдээлсэн байна.


Тус телевизийн мэдээлснээр, хэсэг бүлэг офицер Хартус хотын дагуул Омдурман хот дахь үндэсний телевиз радиогийн нэвтрүүлгийн компанийн байр руу нэвтрэн оржээ. Тус газарт аюулгүй байдлын арга хэмжээг чангатгажээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Омар аль-Баширыг оролцуулахгүйгээр Суданы армийн ерөнхий командлалын  шуурхай хуралдаан болж байгаа талаар мэдээлсэн байна.


Суданы радио станцууд болон телевизүүд нэвтрүүлгээ зогсоож, цэргийн маршийг дамжуулан үзүүлж байгаа аж. 

Холбоотой мэдээ