Олон улсад бүтээгдэхүүнээ борлуулах санал дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 20:25:31

“Замч үндэстэн” ХХК  орон нутгийн онцлог, шинж чанарыг илтгэсэн брэнд бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх боломжийг үйлдвэрлэл эрхлэгчдэд  санал болголоо.

“Шинэ торгоны зам” олон улс дах Монголын сүлжээтэй хамтран ажилласнаар борлуулалтын олон талт сувгийг ашиглаж, Хятад болон бусад улсад бүтээгдэхүүнээ борлуулах боломж бүрдэнэ. Ингэхдээ БНХАУ-ын гааль, НӨАТ, ААНОА-аас чөлөөлөгдөж, өдөрт 8.000 юанийн үнийн дүнтэй худалдан авалтыг татваргүй нэвтрүүлэх аж. Иймд аймаг бүр нэгээс хоёр павилон түрээсээр авч, хамтран ажиллах саналыг  “Замч үндэстэн” ХХК  дэвшүүлж байна.

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа Эрээн, Замын-Үүдийн хилийн худалдааны бүсийг хөгжүүлэх гэрээ, БНХАУ-ын хил гаалийн газрын 56-р тогтоол, ӨМӨЗО -ы 8337 хөгжлийн хөтөлбөр гэх мэт бодлогын баримт бичгийн хүрээнд ийнхүү хамтран ажиллахыг зорьж байгаа аж.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд