Аймгийн аварга шалгаруулах Сумогийн тэмцээнийг анх удаа зохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-07 22:29:22

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөр үе, залуучуудын сумо бөхийн тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Энэ амралтын өдөр буюу бямба гарагт болсон анхдугаар тэмцээнийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, БТСГ, Монголын сумо бөхийн холбоо, Сэлэнгэ аймгийн сумо бөхийн холбоо хамтран зохион байгуулжээ. Тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоноос 60 гаруй тамирчин ирж оролцон хүч бяраа үзэн өрсөлдсөн байна. Сумо бөхийн аймгийн аваргын анхдугаар тэмцээний жин тус бүрийн аваргууд улсын аваргад оролцох эрхээ авсан аж. Эдгээр тамирчид цаашид улсын аваргадаа сайн барилдвал арлын Япон орныг зорих том боломж нээгдэх юм байна.

Сэлэнгэ аймгийн сумо бөхийн холбоо нь энэ нутгаас гаралтай нутаг усаа гэсэн сэтгэлтэй залуучуудын сэтгэл итгэлээр байгуулагдаад удаагүй байгаа ч анхны тэмцээнээ ийнхүү амжилттай зохион байгуулсан байна. Тэмцээний үеэр жин тус бүрийн аваргуудаас бүрдсэн Сэлэнгэ аймгийн баг, Дархан-Уул аймгийн баг тамирчидтай халз барилдаан хийж ялалт байгууллаа. Эх орон нутаг усныхаа нэрийг дуурсган мандуулсан олон хүчтэнүүд энэ тэмцээнээс төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа тус холбооны удирдлагууд хэлж байв.

Холбоотой мэдээ