Өнөөдөр 2-4 хэм дулаан байна
ЛАВЛАГААУлаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 2-4 хэм дулаан байна.
2019 оны 04 дүгээр сарын 08-наас 04 дүгээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 8-нд зарим газраар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарна.