Словени улсын Элчин сайд Я.Премозаг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-04-05 08:38:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Премозаг үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр орны хооронд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах бүрэн бололцоо байгааг онцоллоо. Түүнчлэн хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх боломжоо бүрэн ашиглах нь зүйтэй гэв.


Элчин сайд Я.Премоза Гадаад харилцааны сайдын дэвшүүлсэн саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ