БНХАУ, Шинэ Зеланд харилцаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-02 16:21:19

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн даваа гарагт Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардернтай уулзжээ. Уулзалтын үеэр талууд харилцан итгэлцэл, харилцан ашиг сонирхлын зарчим дээр тулгуурласан стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.


“Хоёр улс цаашид харилцан ойлголцол, итгэлцлээ бэхжүүлж, нээлттэй, хүртээмжтэй байдалд тулгуурлан бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэж, санал зөрөлдөөнөө арилгахын сацуу нийтлэг нэгэн байр суурийн төлөө хамтран ажиллах хэрэгтэй. Шинэ Зеландад хөрөнгө оруулах чадварлаг компаниудыг манай улс дэмжинэ. Түүнчлэн Шинэ Зеланд улс манай компаниудыг бизнесийн шударга орчноор хангах хэрэгтэй” хэмээн Си Жиньпин мэдэгджээ.


Түүнчлэн тэрбээр “Бүс ба зам” санаачилгыг хэрэгжүүлэх үйл хэрэгт Шинэ Зеланд оролцож буйг сайшаагаад, олон улсын асуудал дахь хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, нээлттэй эдийн засаг, олон талт худалдааны төлөө хамтран ажиллахаа мэдэгджээ. 

Холбоотой мэдээ