БНХАУ-ын дэд дарга Монголын Гадаад хэргийн сайдтай уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-04-02 10:38:08

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын дэд дарга Ван Цишань Монгол улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатартай Бээжин хотноо даваа гарагт уулзаж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа цаашид үргэлжлэн хөгжинө гэдэгт БНХАУ итгэлтэй байна гэж мэдэгджээ.


Ван Цишань хэлэхдээ, "хоёр улсын төрийн тэргүүн нарын санал нэгдсэн хэлэлцээрийг хэрэгжүүлж, "Бүс ба Зам" санаачилгыг хамтран хөгжүүлж, олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, соёлын болон ард түмэн хооронд харилцааг сайжруулах чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй" гэв.


1949 онд БНХАУ байгуулагдсаны дараа тус улстай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг нь Монгол улс юм. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд хоёр талын харилцааны гол чиглэл нь найрсаг хамтын ажиллагаа байсаар ирсэн гэж БНХАУ-ын дэд дарга онцлон тэмдэглэсэн байна.


Сүүлийн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа үр өгөөжтэй байж, ард түмэнд ашиг шимээ хүртээсэн гэж Ван Цишань мэдэгдэв.


БНХАУ-ын хурдацтай хөгжил болон "Бүс ба Зам" санаачилга нь Монгол улсад чухал боломж бололцоог нээсэн хэмээн Монгол улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар хэлээд, манай улс хоёр талын харилцааг улам өндөр түвшинд хүргэхийг эрмэлзэж байна гэжээ. 

Холбоотой мэдээ