“F-35” сөнөөгч онгоцны тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-04-02 10:15:57

ВАШИНГТОН. /TASS/. Турк улсад сөнөөгч-бөмбөгдөгч "F-35" онгоцны тоног төхөөрөмж нийлүүлэхээ зогсоож байгаагаа АНУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдлээ. Энэ нь Оросын "С-400" зенит пуужингийн системийг худалдан авах Туркийн шийдвэртэй АНУ санал нийлэхгүй байгаатай холбоотой ажээ.


“Туркийн зүгээс "С-400" системийн нийлүүлэлтээс татгалзах шийдвэр гаргана гэж найдаж, "F-35" онгоцтой холбоотой хөтөлбөрийг түр зогсоож байна. Энэ асуудлаар Турктай өрнүүлж буй бидний яриа хэлэлцээ үргэлжилж байгаа” хэмээн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


"С-400" системийг худалдан авах тухай Орос, Туркийн яриа хэлэлцээ 2016 оны 11 дүгээр сард тодорхой болсон бол гэрээ байгуулах талаар Оросын тал 2017 оны 9 дүгээр сард мэдэгдсэн байна. Оросын "С-400" системийг Туркт нийлүүлэхийг зогсоох арга хэмжээг АНУ авсаар байгаа юм. 

Холбоотой мэдээ