АНУ, БНСУ-ын удирдагчид уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-29 10:49:30

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх сарын 10-11-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Вашингтон хотод уулзахаар төлөвлөж байна.


“Уулзалтын үеэр талууд бүх талыг хамарсан яриа хэлэлцээ хийхийн сацуу Вашингтон, Сөүл хоорондын эвслийг бэхжүүлэх арга замууд болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах замаар энх тайван тогтоох асуудлыг хэлэлцэнэ” хэмээн Хөх ордны мэдэгдэлд дурджээ.


Өнгөрсөн 2 дугаар сарын 27-28-нд Ханой хотод болсон АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөсөн билээ.

Холбоотой мэдээ