Авто тээврийн хэрэгслийн улсын үзлэг тооллого эхэллээ

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-03-21 22:53:06

Дархан-Уул аймагт Авто тээврийн хэрэгслийн Улсын үзлэг, тооллого энэ сарын 15-наас эхлэв. Энэ тухай аймгийн Татварын хэлтэс, Авто тээврийн үндэсний төвийн Дархан-Уул аймаг дахь салбараас сэтгүүлчдэд мэдээлэл хийж уг үзлэг эхлэснийг зарлав.

Авто Тээврийн төвийн үзлэгийн инженер Д.Баттулга хэлэхдээ:-“Энэ жилийн татвар, үзлэг оншилгоог явуулах хугацааг нааш татсан нь жолооч нарт ирж болзошгүй торгуулийн эрсдлээс хамгаалж байгаа хэрэг. Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэж авто тээврийн татвар хураалт үзлэг оншилгоог дугаарын хязгаарлалтаар тогтоож өгсөн журам хэрэгжиж байгаа. Тиймээс манай аймгийн авто машинууд Улаанбаатар хотод тухайн журамд заагдсан дугаарын хязгаарлалттай зорчих тохиолдолд үзлэг оншилгоонд ороогүй, татвар төлөөгүйгээс  торгууль шийтгэл хүлээх эрсдэлтэй учир түүнээс урьдчилан сэргийлэх үүднээс  эрт эхлэж байна” гэв.

Уг үзлэг оношлогоо нь Дархан суманд байнга явагдах бол Хонгор суманд тавдугаар сарын 2-нд, Салхит багт 4-нд, Орхон суманд мөн сарын 5-6-нд, Шарын гол суманд 9-12 -өдрүүдэд явуулахаар төлөвлөжээ.

                                                             Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ