Алеппо хотод өгсөн Израилийн агаарын цохилтыг няцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-03-28 10:33:41

АЛЕППО. /SANA/. Сири улсын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчин тус улсын Алеппо хотод пүрэв гарагт шилжих шөнө Израилийн өгсөн агаарын цохилтыг няцаажээ.


Алеппо хотын зүүн хойд хэсэгт орших Шейх-Нажаре аж үйлдвэрийн бүсийн хэд хэдэн байгууламж руу орон нутгийн цагаар 23 цаг орчимд хийсэн дайралтыг Сири улсын пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах суман няцааж, хэд хэдэн пуужинг амдан сөнөөжээ. Дайралтын үеэр хүний амь эрсдээгүй байна.


Сирийн Алеппо хотод цохилт өгсөн талаарх мэдээлэлд Израилийн арми тайлбар өгөхөөс татгалзсан байна. Тус хотын олон улсын нисэх онгоцны буудал орчимд хэд хэдэн дэлбэрэлтийн чимээ сонсогдсон тухай урьд нь мэдээлжээ.


Холбоотой мэдээ