Венесуэлийн асуудалд оролцож, нөлөөлөхтэй тэмцэх хуулийг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-26 14:13:22

ВАШИНГТОН. /РИА Новости/. Венесуэлийн дотоод асуудалд ОХУ оролцож, нөлөөлөхтэй тэмцэх тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим санал нэгтэй баталжээ. Хуулийн төслийг Сенатын танхим баталж, Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.


Ерөнхийлөгч Николас Мадуро тэргүүтэй Венесуэлийн эрх баригчдыг ОХУ дэмждэг гэж үзэж байгаагаа Төлөөлөгчдийн танхим энэхүү хуулийн төсөлд илэрхийлжээ. Хуулийн төсөл батлагдсанаас хойш 120 хоногийн дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео "ОХУ болон Венесуэлийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа болон энэхүү хамтын ажиллагааны үр дүнд АНУ хийгээд Өрнөдийн орнуудад учирч болзошгүй аюул, заналхийллийн тухай" тайланг Конгресст тавих ёстой ажээ.  


Үүний зэрэгцээ Венесуэлийн аюулаас хамгаалах хүчинд ОХУ-ын нэрийн өмнөөс дэмжлэг үзүүлж байгаа хүмүүсийг АНУ-д нэвтрэхийг хориглох, визийг нь цуцлах төлөвтэй байгаа аж. 

Холбоотой мэдээ