Дорнод аймаг зургаан ахмад дайчинтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 19:34:46

Аугаа их эх орны дайны түүхэн ялалтыг тэмдэглэж буй энэ өдрүүдийг  Дорнод аймаг ч баяр ёслолын байдалтай угтаж байна. Өчигдөр аймгийнхаа Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөн, баярын хурал, “Туяат тоо” зохион байгуулсан.

Дорнод аймгийн тухайд 700 шахам цэрэг эрс энэхүү дайнд оролцсоноос одоо ахмад дайчин Зэвгийн Дорж, Очирын Базардорж, Дэнзэнгийн Халзан Яринпилийн Өсөх, Баярын Дашням, Гончигийн Хандам нарын 6 ахмад дайчин амьд сэрүүн байгаа.  Эдгээр дайчин БНМАУ-ын зэвсэгт хүчний цэрэг дайчдын хамт  Долоннуур-Жэхэ, Хаалганы чиглэлд байгаль, цаг уурын хүнд бэрх нөхцөлд 1000 гаруй километр замыг богино хугацаанд туулан давшиж, байлдааны үүргээ амжилттай биелүүлсэн юм.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд