УИХ-ын ажлын хэсгийг эсэргүүцэж угтана

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 19:33:01

Энэ сарын 11-15-ны өдрүүдэд Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар, өмгөөлөгч Г.Батбаяр нар Халх голд сум болон Ялалт багийн иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонслоо.

Тэднийг очиход нутгийн иргэд ус нутгийнхаа төлөө үзэл бодлоо илэрхийлж Чөлөөт бүсийг дэмжихгүй хатуу эсэргүүцнэ гэдгээ илэрхийлжээ. Халх гол сумын Ялалт баг, Загасчдын тосгонд 260 өрхийн 980 иргэн 19 000 гаруй мал маллан амьдарч байна. Тэд сүүлчийн хүн үлдтэл газар шороогоо өгөхгүй гэдгээ илэрхийлж УИХ-аас ирэх ажлын хэсгийг эсэргүүцлийн жагсаалтай угтахаар бэлдэж байна. 


Б.Туяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд