7.2 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-03-21 14:51:59

Сангийн яам өнөөдөр Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 7.2 тэрбум төгрөгийн Засгийн газрын богино хугацааны үнэт цаас арилжаалжээ.

14.50 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай уг үнэт цаас нь анх 150 мянган ширхэгийг борлуулахаар нийтэд мэдээлсэн ч иргэн аж ахуйн нэгжүүдээс 72 мянга 168 ширхэгийг худалдан авах санал ирүүлжээ. Үнэт цаасны хүүгийн төлбөр хугацааны эцэст төлөгдөх юм.

Мөн өдөр 3 жилийн хугацаантай, тус бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий үнэт цаас борлуулахаар нийтэд мэдээлсэн ч иргэн аж ахуйн нэгжүүдээс худалдан авах санал ирүүлээгүй байна.

Өнөөдрийн арилжаанд "Ард Секюритис", "Тэнгэр Капитал", "ТиДиБи Капитал” зэрэг үнэт цаасны компани хамгийн идэвхтэй оролцсон байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ