Астана хотын нэрийг Нурсултан болгож өөрчлөхийг санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАСТАНА. /TASS/. Казахстаны парламентын хоёр танхимын нэгдсэн хуралдааны үеэр Касым-Жомарт Токаев нийслэл Астана хотын нэрийг Нурсултан болгож өөрчлөх саналыг дэвшүүлжээ.
“Улсынхаа нийслэлийг анхныхаа Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэж, энэ цагийн эгэлгүй нэгэн, Бүгд Найрамдах
Казахстан Улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрийг мөнхлөх хэрэгтэй
гэж үзэж байна” гэж тэрбээр хэллээ.
Түүнчлэн тэрбээр томоохон хотуудын төвийн гудамжуудыг Назарбаевын нэрээр нэрлэхийг санал болгосон байна.