Жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангахыг зорих хэрэгтэй гэж үзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /АиФ/. Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүд тэгш эрхтэй байх боломжтой гэж Оросуудын 38 хувь нь үзэж байгааг Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Энэ сарын 10-нд явуулсан санал асуулгад 18-с дээш насны нийт 1600 хүн
оролцсоноос 716 нь эрэгтэй, 884 нь эмэгтэй байжээ.
Жендерийн эрх тэгш байдал нь зөвхөн
зарим газарт л хэрэгжих боломжтой гэж судалгаанд хамрагдагсдын 42 хувь нь үзсэн бол 62 хувь нь жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангахыг
зорих хэрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн санал асуулгад оролцогчдын 13 хувь нь эрэгтэйчүүд
болон эмэгтэйчүүд тэгш эрхтэй байх боломжгүй юм гэж үзжээ.
Бүх Оросын олон нийтийн санал бодлыг судлах төвийн цохон тэмдэглэснээр,
феминист буюу эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлын төлөө тэмцэгчдийн хөдөлгөөнийг
Оросуудын 31 хувь нь дэмжсэн бол тал гаруй хувь нь феминизмийг дэмжээгүй байна.