Венесуэл дэх ЭСЯ-ны үлдсэн ажилтнуудаа эргүүлэн татна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /China Daily/. Венесуэлийн нийслэл Каракас хот дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж буй үлдсэн ажилтнуудаа энэ долоо хоногт багтаан эргүүлэн татна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэв.
Өнгөрсөн нэгдүгээр
сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө тус улсын түр
Ерөнхийлөгч хэмээн зарлаж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ явдлын
дараа АНУ-тай дипломат болон улс төрийн харилцаагаа тасалж буйгаа Венесуэлийн
Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн юм.
Түүнчлэн нэгдүгээр сарын 24-нд Каракас дахь Элчин сайдын яамны ажилтнуудын тоог хамгийн цөөн хэмжээнд хүргэх тухай шийдвэрийг АНУ-ын Төрийн департамент гаргасан юм.
Д.Трампын засаг захиргаа сүүлийн үед Н.Мадурод үзүүлэх дарамт шахалтаа улам нэмэгдүүлсээр байна.